Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийг тоолох, тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийгддэг. Тээврийн хэрэгслийн тооллогыг Замын цагдаагийн газар, техникийн хяналтын үзлэгийг Тээврийн газар зохион байгуулж явуулна.