Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хавар 1,9 сая толгой эх мал
төллөхөөс өнөөдрийн байдлаар 316 мянган мал төллөж нийт төллөх эх малын 16,3
хувь нь төллөөд байна.
Зарим
сумдад цас ихтэй хаваржилт хүнд байгаа тул 11000 гаруй мал хээл хаясан байна.
Ялангуяа Цэцэрлэг болон Цагааннуур, Баянзүрх, Рэнчинлхүмбэ зэрэг дархадын
сумуудад цас ихтэй байгаа учраас хээл хаяж байгаа гэнэ. Гарсан төлийн бойжилт
90 хувьтай байгаа боловч салхи гарч, шуурга шуурвал төллөх эх мал, шинэ төлийн
хорогдол нэмэгдэх эрсдэлтэй байгаа ажээ.
Өнгөрсөн
онд Хөвсгөлчүүд 1 сая гаруй төл хүлээн авч оны эцэст 5 сая гаруй мал тоолуулж,
мал сүргийн тоо толгойгоор улсад хоёрт орсон.
Малчин та нартаа эдийн засгийн баялаг, эрхэм мал сүргээ, гарзгүй төллөлүүлэхийг ерөөж байна.