МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр өнөөдөр орон даяар нээлтээ хийсэн бөгөөд Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд боллоо. хөтөлбөрийн эхний ажил болох 40-65 настай иргэдийн В, С вирусын шинжилгээ, оношлогоог төрөөс хариуцахаар болж байна.
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд:
- Хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх,
- Өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох,
- Архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх,
- Элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх,
- Халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.Ард иргэд та бүхнийгээ "Элэг бүтэн монгол" хөтөлбөртөө бүрэн хамрагдаж, эрүүл саруул элэг бүтэн амьдрахыг уриалж байна.