Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН НИЙТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 10 БАГ БОЛОН "ЗИС"-ИЙН ЗАРЧИМААР 5 ДУГААР САРД БАГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭД ХҮРЧ ҮЙЛЧИЛЭХЭЭР НЭЭЛТТЭЭ ХИЙЛЭЭ.

2017-05-08

Сумын бүх төрийн албан хаагчид 10 багт хуваагдан "ЗИС" -ийн зарчмаар ажиллах аяны нээлт 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн билэгт сайн өдөр эхэллээ. Аяныг нээж багуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг явуулав. Үүнд 1-р байранд Б.Гантулга ахлагчтай 9-р баг, 2-р байранд Б.Жаргалсайхан ахлагчтай 5-р баг, 3-р байранд Л.Даваадорж ахлагчтай 1-р баг, "Тусгай байр"-нд Б.Түмдодаваа ахлагчтай 10-р баг тус тус байр эзэллээ. Байр эзэлсэн багууддаа болон бүх баг хамт олныхоо цаашид хийж хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсье. Мөн багууд өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа Арбулаг сумын Төрийн албан хаагчдын бүлгэм группт тавин сурталчилж , харилцан холбоотой ажиллахыг уриалья. Та бүхэндээ амжилт!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%