Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ III ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

2017-05-18

Сумын ИТХ-ын 7 дах удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит  III дүгээр хуралдаан 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт эхэлж,  хуралд оролцох 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч оролцож 81 %-ийн ирцтэй хуралдав. Төлөөлөгч К.Намхайжамц, О.Эрдэнэбат,Б.Ширчин, Г.Батсуурь  нар чөлөө авсан тул оролцсонгүй. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1.Сумын 2017 оны төсөвт тодотгол оруулж батлах тухай-Асуудал оруулсан-Сумын Засаг дарга Л.Батцогт
2.Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай.-Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын Засаг дарга

 3.Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө биелэлт. \1 дүгээр улирлын\-Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын Засаг дарга

4. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай.

 Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийг ИТХ-ын тогтоол цэснээс үзнэ үү


                                      ИТХ-ын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%