Олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 120 дүгээр зарлигаар "Алдарт эх хоёрдугаар одонгоор П.Алтантал, Г.Баянжаргал, Р.Должинсүрэн, Б.Дэлгэрмөрөн, Б.Нямцэцэг, Р.Отгонбаяр, Л.Отгон-Оюун, Б.Оюунтөгс, Т.Пүрэвцэрэн, Б.Энхцэцэг, Ч.Эрдэнэчимэг, Б.Энхжаргал, О.Эрдэнэтуяа нар шагнагдаж Алдарт эхчүүдэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болдбаатар, Засаг дарга Л.Батцогт, Засаг даргын тамгын газрын дарга Л.Бямбасүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа нар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын өдөр гардуулав. Улс,сум орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ. шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай”
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал