БАЙНГЫН БУС АЖИЛЛАГААТАЙ СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН НАР СУРГАЛТАНД ХАМРАГДАВ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Аймгийн сонгуулийн хорооны гишүүн Х.Цэнд-Аюуш, С.Энхзаяа нар 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Арбулаг сумаас Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтананд гэрчилгээ олгох сургалт, сумын сонгуулийн хороонд ажиллах албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг зохион багуулав.Сургалтанд нийт 57 албан хаагчид хамрагдав.