Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны мэдээлэлээс

2017-06-14

        Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2017оны 06дугаар сарын 12-ны өдрийн 14 цагт хуралдав.
   Хуралд: Тэргүүлэгч 1.Н.Болдбаатар, С.Аюушжав, Г.Батхуяг, Ш.Болдбаатар, А.Ганбат, С.Алтанхуяг нар оролцож тэргүүлэгч Б.Уламбаяр чөлөө авсан тул оролцоогүй.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:      

1. Сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1\194 тоот санал \Үндэсний баяр наадмын сумын хороо, салбар хороодын бүрэлдхүүнийг томилох тухай.
Асуудал оруулах-Л.Батцогт-Засаг дарга

2. Сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1\193 тоот санал.\ Сумын АДЗ-ын бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай.
Асуудал оруулах-Л.Батцогт-Засаг дарга

       3.Сумын өмч хамгаалах байнгын комиссын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1\185 тоот санал.
                 Асуудал оруулах-Л.Бямбасүрэн- СӨХБЗ-ын дарга

       4. Мал эмнэлэгийн тасгаас хэрэгжүүлж буй ажлын тайлан , үр дүнгийн талаар.
                      Асуудал оруулах-Д.Дамдиндорж- МАХЦЧ-ын улсын байцаагч

        5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай.
                Асуудал оруулах-К.Намхайжамц-ЗД-ын орлогч
 Хуралдаанаас гарсан шийдвэрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэснээс үзнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5573
4117 / 74%
912 / 16%
264 / 5%
280 / 5%