Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ.

2017-06-14

     Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сумын хорооны хурлыг 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 11:00 минутанд хуралдав. хуралд: Сонгуулийн хорооны дарга Ж.Сарантуяа, нарийн бичгийн дарга Л.Даваадорж, гишүүн Х.Цэрэнванчиг, Б.Гантулга, Г.Алтансугар, Д.Мөнхзул,  Б.Буянжаргал нар оролцож хурал 100 хувийн ирцтэйгээр хуралдав.

 хурлаар:Сумын сонгуулийн хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

 

    1.Сонгуулийн хорооноос МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний явцын тухай.

              Асуудал оруулсан- Ж.Сарантуяа-сонгуулийн хорооны дарга

 

        2.    Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот мэдэгдэлийн хэрэгжилтийг хангах тухай.

 Асуудал оруулсан- Ж.Сарантуяа-сонгуулийн хорооны дарга


      3.    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын дагуу мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөцийн төлөвлөгөөг санал авах хэсгийн байранд ил тавьж ажиллах хэрэгжилтийг хангах тухай.

                  Асуудал оруулсан- Ж.Сарантуяа-сонгуулийн хорооны дарга

 

           4.Сумын сонгуулийн хороо болон санал авах байрны төсвийн төслийг хэлэлцэх тухай.

 Асуудал оруулсан- Х.Цэрэнванчиг-сонгуулийн хорооны ня-бо


5.Сумын сонгуулийн хорооноос санал авах байрны ахлах зохион байгуулагч, нарийн бичгийн дарга нар Сонгуулийн хуулийн хэрэгжилт, санал авах үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай.

                 Асуудал оруулсан- Ж.Сарантуяа-сонгуулийн хорооны дарга

   Сумын сонгуулийн хорооны даргаас санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт албан тоот хүргүүлж ажиллав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%