Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2017-09-11

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хэмжээнд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан хорин дөрвөн хүний бүрэлдхүүнтэй дэд ажлын хэсэг сумын нийт зургаан багт хэлэлцүүлэг хийж  аймгийн ажлын хэсгээс өгсөн 250, Засгийн газрын чиглэлээр ирүүлсэн 200 нийт 450-н иргэдэд  хэлэлцүүлэг , сургалт , санал асуулга авах ажлыг 2017 оны 08 сарын 31 ны өдөр зохион байгуулан ажиллаа.

Сумын дэд ажлын хэсэг багийн ахлагч:

    Н.Болдбаатар- ИТХ- дарга

Гишүүд:

            Л.Батцогт  \Сумын засаг дарга\

            Ж.Сарантуяа-\ИТХ-ын нарийн бичгийн дарга\

            Л.Бямбасүрэн \ ЗДТГ-ын дарга \

            К.Намхайжамц /сумын засаг даргийн орлогч /

            Д.Бямбаа /ЗДТГ-ын дотоод ажилтан/

            Г.Батхуяг- ИТХ-ын төлөөлөгч

            Б.Энхжаргал- ИТХ-ын төлөөлөгч

            Т.Бямбадорж- ИТХ-ын төлөөлөгч

            Г.Батцэцэг- ИТХ-ын төлөөлөгчГ.Батсуурь- ИТХ-ын төлөөлөгч

С.Алтанхуяг- ИТХ-ын төлөөлөгч

Д.Жаргалсайхан-1-р багийн ИНХ-ын дарга

Ц.Өнөрбаясгалан-2-р ИНХ-ын дарга

О.Шинэтуяа-3-р багийн ИНХ-ын дарга

Б.Уламбаяр-4-р багийн ИНХ-ын дарга

Б.Жаргалсайхан-5-р багийн ИНХ-ын дарга

П.Хуягбөх-5-р багийн ИНХ-ын дарга

П.Гандаваа- 1 -р багийн засаг дарга

Д.Ренчинханд- 2 -р багийн засаг дарга

Д.Бат-Эрдэнэ-3  р багийн засаг дарга

И.Бадраа- 4  р багийн засаг дарга

С.Аюушжав 5-р  Багийн засаг дарга

   Сургалт, хэлэлцүүлэг, иргэдийн саналыг:

 Сумын хэмжээнд  нийт 500 гаруй иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг  зохион байгуулж  үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтын саналын хуудсыг бөглүүлж мөн  сумын засаг даргын 2017 оны 08 сарын 28 ны өдрийн 1\254 тоот албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу, малчин өрхийн өвөлжилтын бэлтгэл ажлын хяналт болон,өвс хадлагийн мэдээ авах , иргэдэд тулгамдаж буй санал хүсэлтийг авч   нийт 500 гаруй иргэдэд хүрч үйлчиллээ.Хэлэлцүүлэгийн багийнхан Үндсэн хуулинд орсон  6 бүлгийн өөрчлөлтийг сургалтын  хичээлийг хуваан авч  иргэдэд  сургалт тайлбар хийж , өөрчлөлт хийх болсон шалтгаан нөхцөл өөрчлөлт орсноор гарах ач холбогдлыг тайлбарлан таниуллаа.

        Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулах сургалтын үйл ажиллагааг ямар зохион байгуулалтай хэн хэн хариуцаж зохион байгуулах талаар сумын Засаг дарга Л.Батцогт иргэдэд танилцуулав.Үүнд:

Сумын засаг дарга Л.Батцогт Монгол Улсын Их Хурлын талаар сургалт хийж байна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга-Ж.Сарантуяа Монгол улсын засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгжийн талаар сургалт хийж байна. 

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгийн сургалтыг Монгол улсын их хурал, Молнгол улсын ерөнхийлөгч , монгол улсын засгийн газар  гэсэн бүлэгүүдэд оруулсан  өөрчлөлтийн талаар  мэдээлэлийг  ажлын хэсгийн гишүүн сумын засаг даргийн орлогч К.Намхайжамц мэдээлэл хийж байна. 

ЗДТГ-ын дотоод ажилтан Д.Бямбаа Засгийн газрын талаар сургалт хийж байна.Шүүх эрх мэдлийн талаар сургалт хийж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батхуяг.

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгийн сургалтыг хийж   дуусган иргэдэд  Монгол  улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал авах  хуудсуудыг өгч бөглүүлж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн ирцийн бүртгэл хөтлөх, явцын мэдээг  тухай бүр нь өгөх зэрэг ажилыг гүйцэтгэв.

Санал авсан сумын нэгдсэн дүнг аймгийн ажлын хэсэгт албан ёсоор хүлээлгэн өгсөн болно. 

 

 

 

 

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%