Сумын ИТХ-аас Монголын нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг угтсан ажлын төлөвлөгөөгболовсруулан батлан мөрдөн ажилласанаар дараахь ажлуудыг зохион байгуулж байна.
1. ойг угсан ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 26-нд Сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, залгамж холбоо, арга барил, ололт амжилтыг иргэд олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор сумын үе үеийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын “Анхдугаар уулзалт зөвлөгөөн”-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж нийт 15 хүн оролцсон.
2. Сумын "Нутгийн өөрөө удирдах \ИТХ\-ын байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдээ сонсох" нээлттэй өдөрлөгийг 2017.09-23-наас 2017.09.30-ны хооронд 6-н багаар явж орон нутгийн хөгжилд иргэд, хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах ажлыг иргэдэд нээлттэй, иргэний оролцоот шууд ардчилалын зарчмыг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорин зохион байгуулав.
Дээрх арга хэмжээг дараах хөтөлбөрийн дагуу явуулав. үүнд:
1. Сумын ИТХ-ын байгууллагын зорилго, зорилт, албан хаагчдын дэлгэрэнгүй танилцуулга, Сумын ИТХ-ын түүхэн товчооний талаарх мэдээлэл.
2.3-н төрлийн сэдвээр боршур гарын авлагыг тараах.
3., Иргэдийн санал хүсэлт сонсох.
4.Иргэдээс санал асуулга авах.
5.ИТХ-ын байгууллагын "Сэтгэлийн дуулал" бяцхан концерт
6. Нийтийн бүжиг цэнгүүн дундуур 2.3 хөгжөөнт тэмцээн
7. Гарбөмбөгийн тэмцээн \эмэгтэй, эрэгтэй\
Манай байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд хүрэлцэн ирж, иргэний оролцоогоо ханган идэвхитэй оролцсон нийт ард иргэддээ ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаа илэрхийлж, ард иргэдийн маань аж амьдрал улам бүр өөдлөн дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
мөн хамтран зохион байгуулсан Сумын ИТХ-ын төлөөлөгчид, 6-н Багийн ИНХ-ын дарга тэргүүлэгч нартаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.