Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Нутгийн шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг Хөвсгөл аймгийн Арбулаг сум 2017.10.27-нд тэмдэглэнэ.

Тус сумын ИТХ нь Нутгийн шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойгоо 2017 оны 10 дугаар сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд бэлтгэл ханган ажиллаж байна. ойн арга хэмжээний үеэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, 7 удаагийн сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүлэх, яриа дурсамжийг сонсох, бичлэг хийж архиваа баяжуулах ажлыг зохион байгуулна.
     Монголын нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн нийт төлөөлөгчид, албан хаагчид болон Арбулаг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, 7 удаагийн сонгуулиар Аймаг, сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт нутгийн өөрөө удирдах байгуулага үүсч хөгжсөний 25 жилийн ойн  баярын мэнд хүргэе.
    Арбулаг сумын ИТХ, Тэргүүлэгчид, ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%