Сумын ИТХ-аас зохион байгуулж буй хүндэтгэлийн арга хэмжээнд нийт-110 албан хаагч, төлөөлөгчидөд урилга хүргүүлж ажилласанаас хүрэлцэн ирж оролцсон-69.
Ойн хүндэтгэлийн арга хэмжээний санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн тус сумын 6 -р багийн Аймгийн сайн малчин Амарбатын Ганзоригийн гэр бүлээс 2 төлөг бэлнээр 500,000 мянган төгрөг, 6-р багийн малын эмч Балбарын Нямжав хонины хорхогоор тус тус ивээн тэтгэж хамтран оролцсон.
мөн уугуул нутгийн хүү Хөвсгөл телевизын зураглаач Давгажамцын Гангаа хүндэтгэлийн арга хэмжээний үйл ажиллагааны талаар бичлэг хийж, орон нутгийн телевизээр сурталчилж хамтран ажиллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан 2016-2020 онд сонгогдсон Аймаг, Сумын ИТХ-ын төлөөлөгч нартаа баярлалаа. ажлын амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга, 7 удаагийн сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар болон хамтран ажилласан нутгийн иргэддээ Сумын ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал сайн сайханыг ерөөж, ажлын амжилт хүсье.