. Ойн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нээж, УИХ-ын гишүүн , УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын Л.Мөнхбаатарын бие төлөөлөгч Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Ойн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн аймаг, сумдын Нутгийн удирдлагын байгууллагад үе үед ажиллаж байсан ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцсон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Ойн хүрээнд НУӨБ-ын түүхэн баримтат кино, урлагийн тоглолт, зөвлөгөөн, шагнал урамшил, хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон бөгөөд зөвлөгөөнөөс УРИАЛГА гарсан. Энэхүү зөвлөгөөнийг цаашид 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар цохон тэмдэглэсэн бол аймгийн Засаг дарга Л.Ганболд илтгэл хэлэлцүүлж, НӨУБ-ыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ.