Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг угтсан ажлын удирдамж, хөтөлбөр
Сумын ИТХ-аас Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг угтсан ажлын удирдамж, хөтөлбөр 2018 оны 01 сарн 09-ны өдөр боловсруулан батлуулж, 01 сарын 10-нд төрийн болон төрийн бус байгууллагуудын галч нарын дунд "Амьддаа бие биенээ хайрлая" сэдэвт хэлэлцүүлэг, 01 сарын 11-нд 1-р багт ажиллаж амьдарч байгаа Ардын Их Хурлын депутат, Улсын сайн
малчин ахмад Л. Лхаандовдонгийн гэрт очиж, сум орон нутгийн удирдлагууд
хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл үнэ бүхий зүйл дурсгах, 01 сарын 12-нд иргэдийн дунд "Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ" сэдэвт хэлэлцүүлэг, иргэдийнхээ оролцоог хангах, хууль
эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, амьдралд хэрэгжүүлэх, хүн болсоноороо бахархах, эрхээ эдэлж, үүргээ
биелүүлэх зорилго бүхий асуулт хариулт, караоке дууны тэмцээн,01 сарын 15-нд 64 бөхийн барилдаан зэрэг үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.