Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Улсын Их Хурлын депутат улсын сайн малчин өндөр настан Л. Лхаандовдонд хүндэтгэл үзүүлэв.
Монгол улсад шинэ үндсэн хууль
батлагдсаны 26 жилийн өдрийг угтсан ажлын хүрээнд 2018 оны 01 сарын 10-наас эхлэн 6 төрлийн үйл ажиллагааг иргэд, олон нийтийн дунд зохион байгуулахаар сумын ИТХ-ын ажлын албанаас удирдамж, хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар дараахь ажлуудыг зохион байгуулсан. Хавтага 1-р багт ажиллаж амьдарч буй Улсын Их Хурлын депутат улсын сайн малчин өндөр настан Л. Лхаандовдонд сумын ИТХ-ын дарга Н.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа, ЗДТГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЗД-ын орлогч К.Намхайжамц нар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, МУЗН-ийн нигүүсэл мөнгөн медаль, Дурсамж, гарын бэлэг гардуулж ажиллав. энэ хүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдаж байна.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5565