Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Монгол улсын Хошой аварга, Улсын аварга малчин, саальчин, тариаланч хэмээх хүндтэй цолоор шагнагдаж буй малчиддаа нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

2018-02-01

2017 оны мал тооллогын урьдчилсан мэдээгээр Хөвсгөл аймаг маань 5,2 сая мал тоолуулж улсдаа II байрт жагсжээ. Нийтдээ адуу 240,3 мянга, үхэр 461,3 мянга, тэмээ 2,2 мянга, хонь 2,597,4 мянга, ямаа 1,996,5 мянгыг тус тус тоолуулсан байна. Энэ их амжилт бол манай малчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Тиймээс ч сар шинийн баярын өмнөхөн Монгол Улс аварга малчин, тэргүүний тариаланчаа шалгаруулдаг уламжлалын дагуу Хөвсгөл аймгаас маань дараахь шагналын эзэд тодорлоо.

“МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
- Арбулаг сумын Хавтага багийн Улсын сайн малчин Батдоржийн Дэлгэр

“МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
- Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Цэнд-Аюушийн Налгар, 
- Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жадамбын Лхамсүрэн, 
- Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Хорлоогийн Хүрэлбаатар, 
- Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Гэндэнгийн Сүхбаатар, 
- Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн малчин Сэдэдийн Цэвээндорж,
- Их-Уул сумын Их-Уул багийн малчин Содгойн Энхбаяр, 
- Рашаант сумын Талын-Ус багийн малчин Халтарын Түмэндэмбэрэл,
- Улаан-Уул сумын 1 дүгээр багийн малчин Цүлтэмийн Болд-Эрдэнэ, 
- Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малчин Мядагмаагийн Баатардаваа;

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
- Эрдэнэбулган сумын “Газар шороо” ХХК

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” хэмээх эрхэм хүндтэй цолоор:
- Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Атарсайхан

“МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор: 
- Улаан-Уул сумын Соёо багийн саальчин Мотоорын Баянжаргал,
- Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн саальчин Шархүүгийн Гэрэлчулуун,
- Их-Уул сумын Асгат багийн саальчин Шагдарсүрэнгийн Бадрал нар шалгарлаа.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй малчид, тариаланчиддаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%