Хөвсгөл аймгийн Засаг
даргын санаачилгаар анх удаа “Алдар гавьяа-амжилтын буухиа” хүндэтгэлийн арга
хэмжээ зохион байгуулагдлаа. Олон олон амжилтыг тив, дэлхий, улсад цууриатуулж, аймаг,
орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа эрхэм хүмүүс нэгэн дор цугларч,
омогшил, бардамнал төрүүлсэн арга хэмжээний маш ач холбогдолтой боллоо.
Хөвсгөл аймгийн Арбулаг
сум маань Эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг билээ. Түүний
төлөөлөл болж Монгол улсын төрийн соёрхолт Д.Өлзийбаатар,МУСГЗүтгэлтэн Ч.Дагвадорж нар нутагтаа хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад
үнэтэй сургуулиа хайрлалаа.
Цаг үеэ олсон энэ арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүст
дахин дахин талархал илэрхийлж байна. Буурлаас үг сонсож, болсонд ам хүрдэг монгол уламжлал өнөөдөр
манай аймаг,
суманд сэргэж, алга ташилт
нижгэнэсэн, чин сэтгэлийн инээд цалгиаж, тухлан саатаж, сэтгэлд хоргодох үгсийг чихнээ сонсож, сэтгэлдээ
тунгаалаа.
Эх түүхээ судлан
мэдэх, соёл уламжлалын хөгжлийг тодорхойлж, Оюунлаг Хөвгөлчүүдийг түүчээлж,
хоймор нутгийнхан төдийгүй монголчуудын танин мэдэхүйн хүрээг тэлж, сурч
мэдэхийн галыг асаасан бүтээлүүдийг туурвиж “Түүх бол сургамж юм-Үлгэр бол бүр биш”
гэх түүхийн ухааны доктор, төрийн соёрхолт Д.Өлзийбаатарыг Монголын их түүхийн тухай
“Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонгодог номыг түүх судалгааны
үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг
дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвлшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх
зэрэг монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн шагнал
хүртээсэн билээ. Энэ ч утгаараа Хөвсгөлчүүдийн хүндэтгэлийн хойморт тухлан
саатахаас өөр яах билээ.
Монголын түүхчдээс
21-р зуунд төрийн шагнал хүртэж байгаа 4 дэх удаагийн шагналтан, Хөвсгөл
аймгаас хоёр дахь удаагийн шагналтан, Арбулаг сумаас андагч удаагийн төрийн
соёрхолт шагналтан
Д.Өлзийбаатар юм.
96 жилийн түүхэнд Ардын Их хувьсгалын наадмын азарга, бөхийн түрүүг зэрэг авч чадсан
гайхамшигт үйл хэргийн эзэд Т.Болдбаатар, Ц.Содномдорж, дэлхийн аварга
Г.Угалзцэцэг, ази тивийн аварга Ц.Отгондалай, МУГЖ Б.Мөнхбаатар, Үндэсний
лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирал Д.Цогтоо нарыг аймгийн
Засаг даргын нэрэмжит “Хөвсгөл-Хүндлэл”
тэмдэг, үнэмлэхээр шагнаж, алдаршууллаа. “Төрийн Соёрхол” шагналт
түүхч Д.Өлзийбаатар, МУ-ын харцага Г.Элбэг, начин Б.Баянмөнх, Н.Баттулга нарт
тус бүр 5 сая төгрөгийн батламж гардууллаа.
Алтан унжлагат тахиа жилд: МУ-ын төрийн соёрхолт
шагналаар Д.Өлзийбаатар, МУ-ын гавьяат багшаар Д.Цогтоо, МУГЖ цолоор
уртын дууч Б.Мөнхбаатар, Оны шилдэг соёл урлагийн алдартнаар
О.Саранхүү, МУ-ын гавьяат барилгачинаар Ц.Батбаяр, МУ-ын гавьяат
нисгэгчээр Г.Мөнх-Очир, МУ-үйлчилгээний гавьяат ажилтанаар Г.Оюунгэрэл, МУ-ын
арслан цолоор Ц.Содномдорж, Манлай уяач цолоор Т.Болдбаатар, харцага
цолоор Г.Элбэг, Г.Ганхуяг, начин цолоор Н.Баттулга, Б.Баянмөнх, Ч.Хөхчирэнгэр
нар тус тус шагнагджээ.
Шадарванг онголсон Цагаанчулуутын овоонд мөргөн, ном хурсан ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул түүхийн ухааны доктор, төрийн соёрхолт Д.Өлзийбаатар,
“ Алдар гавьяа-амжилтын буухиа”-ны эзэд маань өнөөдрийн бахархал, өнө хойчийн түүх билээ.