Алтан унжлагат хэмээх Гал тахиа жил Арбулагчуудын хувьд онцлог жил болж өнгөрлөө. Сар шинийн босгон дээр:
• Улсын хошой аварга малчин 1-р багийн иргэн Б.Дэлгэр
• Аймгийн хошой аварга малчнаар:- 4-р багийн иргэн аймгийн аварга малчин М.Батбаяр, 6-р багийн иргэн аймгийн аварга малчин А.Ганзориг
• Аймгийн аварга малчнаар:- 1-р багийн иргэн сумын аварга малчин Д.Баярдалай 3-р багийн иргэн сумын аварга малчин О.Лхагвасүрэн, 5-р багийн иргэн сумын аварга малчин А.Ганбат,
• Сумын аварга малчнаар-: 1-р багийн малчин Ж.Даваа, 2-р багийн малчин Б.Алтанхуяг, Ж.Давааням, З.Чулуунбаатар, 4-р малчин С.Баасан, П.Жигжид 6-р багийн малчин П.Золзаяа
• Сумын алдарт уяачаар: 2-р багийн иргэн Д.Лхагва-очир, 3-р багийн иргэн Ө.Давааням, М.Дашдорж 6-р багийн иргэн М.Түвшинтөр,
• Сумын мянгат малчнаар- 3-р багийн иргэн Б.Ванчиндорж, 3-р багийн иргэн Г.Сүхбаатар, 3-р багийн иргэн Ц.Гансүх, 2-р багийн иргэн К.Бямбацогт, 3-р багийн иргэн К.Батцогт, 2-р багийн иргэн Ж.Галбадрах, 2-р багийн иргэн Ж.Баасан-эрдэнэ, 3-р багийн иргэн Д.Нямдагва, 1-р багийн иргэн П.Пүрэвсүрэн, Т.Баярмагнай,3-р багийн иргэн Ч.Энх-од, Н.Бямбадорж нар тодорч, Монголын үндэсний цагаан сарын баярын үндэсний бөхийн барилдаанаа зохион байгуулж 2017 оны аваргууддаа шагнал гардууллаа.