Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР БАЙГУУЛЛАГААРАА МОД ТАРИВ.

2018-05-14

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

         Энэ өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хэмжээнд нийт аж ахуйн нэгж, албан байгууллага айл өрхүүд мод бут, сөөг тарив.

       Сумын ИТХ-ын дарга,  нарийн бичгийн дарга, иргэний танхимын ажилтан, засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч, Төлөөлөгч-Г.Батхуяг нар байгууллагынхаа
 хуваарьт талбайд 5 хус мод тарьлаа. 

        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%