Улсын Их Хурлын гишүүн Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн нь Хөвсгөл аймгийнхаа ЕБС-ийн сурагчдын дунд “Ирээдүйн Эзэд” асуулт хариулт, зохион бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Өнөө жилийн уралдаанд Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоноос нийт 1400 сурагч оролцсоноос
1-р байр: “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийн сурагч
З.ӨЛЗИЙСАЙХАН
2-р байр: “Эрдмийн Далай” цогцолбор сургуулийн
сурагч Р.ДУЛАМСҮРЭН
3-р байр: Арбулаг сумын ЕБС-ийн сурагч
Н.АШИДНАРАН
Тусгай байр: Түнэл сумын ЕБС-ийн сурагч
А.АДЪЯАДОРЖ
Тусгай байр: “Эрдмийн Далай” цогцолбор сургуулийн
сурагч Д.ЖАВХЛАНТӨГС нар тус тус
тодорлоо.
Мөн хичээл зүтгэл гарган амжилттай оролцсон эхний 50-н сурагчид гарын бэлэг гардуулж, оролцсон 1400 сурагчиддаа дурсгалын зүйл илгээх юм.
Эх орон, төрөлх нутгийнхаа ирээдүйн эзэд нь болсон оюунлаг сурагчид та бүхэндээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!