Улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хүндтэй бөгөөд нэр төртэй үүргээ биелүүлж, улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж яваа эрхэм хүндэт ээжүүд, эхчүүддээ хувиасаа болон Арбулаг сумын ИТХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
Олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг төр хайр халамжиндаа оруулж дэмжиж байдгийн нэг илрэл нь энэхүү Эхийн Алдарт одон гардуулах ёслолын арга хэмжээ юм.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль 2010 онд шинэчлэн батлагдаж 8 дахь жилдээ хэрэгжиж байна.
Энэ жил Арбулаг сумаас Эхийн Алдар 1-р зэргийн одонгоор -2 эх , 2- р зэргийн одонгоор 11 эхийг шагнах тухай асуудал хэлэлцэгдэж 13 эхийг шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 5-р сарын 23-ны өдрийн -р зарлиг гарч эх үрсийн баяр 06 дугаар сарын 01-ны өдөр сум орон нутгийн удирдлагууд энэхүү одон гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сум маань улам цэцэглэн хөгжиж, өрх гэр нь үргэлж аз жаргалаар бялхаж, үр хүүхдүүд нь эрдэм боловсролоор гийж, төр улсдаа зүтгэлтэй түмэн олондоо хүндлэлтэй явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Монгол эх хүний алдар улам бадран гийж, монголын үрс улам олон болох болтугай.
2.Оюунцэцэг Өлзийжаргал-Бэлбулаг баг
ЭХИЙН АЛДАР ХОЁРДУГААР ОДОНГООР
1.Батбаяр Алтанцэцэг -Сүмбэр баг
2.Хүрэлбаатар Баасанжав-Уртбулаг баг
3.Дайрий Бямбасүрэн-Хавтага баг
4.ЧадраабалОтгон-Хавтагабаг
5.Равжир Отогонбаяр-Тарган нуур баг
6.Жадамба Оюунтунгалаг-Тарган нуур баг
7.Хангай Өлзийсайхан-Боргол баг
8.Сүхээ Рагчаа-Тарган нуур баг
9.Нямдаваа Тодгэрэл-Хавтага баг
10.Жүгдэр Шинэбаяр-Сүмбэр баг
11.Цэнгэн Энхбаяр-Хавтага баг