Энэ үеэр малчид маань төрөөс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байсан бол зарим нь малчдын залуу халааг бэлтгэх, туслах малчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, бэлчээр усыг нэмэгдүүлэх зэрэг олон санал тавьж байсан юм.
Сумын ИТХ-аас Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Малчдын бүлэг" ажиллуулах үлгэрчилсэн дүрэм, Аймгийн ГХУСАЗСЗ-өөс малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан "Малчдын бүлэг", " Хөршийн холбоо"-ны үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх уралдааны удирдамж, 6 багт байгуулагдсан малчдын бүлгийг танилцуулав. мөн Мянгат малчдын зөвлөгөөнд оролцож буй малчдыг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулж оношлогооны аппарад, эмчийн ирэх буцах унааны зардал, томилолтын мөнгийг олгож ажиллав. үзлэгт нийт 70 малчин хамрагдав.Зөвлөгөөнөөс 10 заалт бүхий уриалга гарган баталаа.