Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат, доктор, профессор, Доржийн Дандий ах маань 90 насны босгон дээр төрөлх сумандаа ирж нэрэмжит сургуульдаа саатан, Арбулаг сумын анх сургууль байгуулагдсан газар, хүйсийн хүрээ байсан газруудаар очиж өөрийн амьдарлын түүхээ бичлэгт буулгалаа.
Өвгөн буурал доктор ярихдаа: Доктор Д.Дандий гэж хүн юу хийсэн юм гэж зарим хүмүүс сонирхож байгаа байх, тэр үеийн Улаан бурхан, Цагаан бурхан, Яр, хамаргүй болгодог өвчнийг анагааж, Галзуугийн Вакцинийг гаргаж байсан гээд олон бахархмаар нээлтүүдийг дурсаж байсан нь бидний бахархалыг төрүүлж бас хойч үеийнхэнд сургамж болов.
Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат, доктор, профессор Доржийн Дандийд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Арбулаг сумын дээд шагнал "НУТГИЙН БАХАРХАЛ" цол тэмдэг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Эрдэмтэн мэргэдийн Өлгий болсон АРБУЛАГчуудын маань залгамж үргэлжилнэ...
Төр түмний түшиг болсон эрхэм таны минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай! гэж Арбулаг сумынхаа иргэдийн өмнөөс ерөөж эрүүл энх сайн сайхныг хүсье.