Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

хорвоод ховор ихрүүдийнхээ анхдугаар баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

2018-09-04

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын   нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын санаачлагаар анх удаа  н

эг ээжийн хэвлийд хүйгээрээ холбогдон байж хорвоод мэндэлсэн сумынхаа ихэр заяануудын жагсааж наадамчин олноо баясгав.
   Мөн хорвоод ховор ихрүүдийнхээ анхдугаар баярыг 2018 оны 07 дугаар сарын 14-нд Сумын төвд амжилттайгаар зохион байгууллаа.

Өнөөдөр  Арбулаг сумаараа овоглосон 62 ихэр бүртгэгдээд байна. Нэг эхийн хэвлийгээс мэндэлсэн ижилгүй тэнгэрлэг хувь заяаныхаа “Ижил заяа-Ихэр заяа-2018” баярыг анх удаагаа тэмдэглэн уламжлал болгохоор ахмад, дунд, залуу 3-н үеээрээ хуран цуглав.
Ихрүүдийн баярыг хамтран зохион байгуулсан Соёлын төвийн хамт олон, Монгол улсын ихрүүдийн холбооны Ерөнхийлөгч, Сүхбаатар онгоцны захирал Ч.Үржинбадам, Х.Адилбиш эзэнтэй “Далай ээжийн давалгаа хоршоо”, үр хүүхдүүддээ болон бидний дээрх үйл ажиллагааг ивээн тэтгэсэн Далай ээжийн давалгаа” хоршооны эзэн Х.Адилбиш, Аймгийн аварга малчин Б.Нэмэхбаяр, Сумын аварга малчин З.Хүрэлбаатар, З.Чулуунбаатар, ахмад настан М.Цагаанчулуун нартаа маш их баярласанаа илэрхийлж, эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе.
Ихрүүдийн баяр нь дараахь 3-н үе шаттайгаар явагдав. Үүнд:
1.Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Арбулаг сум байгуулагдсаны 87 жилийн ойн баярын нээлтийн жагсаалд оролцож, ихэр бүр бөмбөлөг хийсгэж, ёслолын үйл ажиллагаанд оролцов.-Баяр наадмын талбайд-2018.07.10
2.Ихэрүүдийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн-2018.07.12

3. “Ижил заяа-Ихэр заяа-2018”- ихрүүдийн анхдугаар баяр-Соёлын төвд-2018.07.14 
“Ижил заяа-Ихэр аяа-2018”- ихрүүдийн баярын хөтөлбөр.
1. Нээлтийн арга хэмжээ- Сумын ИТХ-ын дарга-Н.Болдбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга-Ж:сарантуяа, Засаг даргын орлогч-К.Намхайжамц нар.-Соёлын төвд-2018.07.14-ны 11 цагт
-Баярын концерт-Соёлын төв.
-Ихрүүдийн санал бодлыг сонсох.
-Шагналын үйл ажиллагаа.
-Хамгийн ахмад эрэгтэй, эмэгтэй ихрүүд, отгон ихрүүдэд хүндэтгэл үзүүлэх.

2.Урлаг спортын арга хэмжээ:
2-1.Жаргалтай ихэрүүдийн инээмсэглэл гар зургийн уралдаан.
2-2. Бүжгийн тэмцээн.
2-3. Дууны тэмцээн. 
2-4. Шүлгийн тэмцээн. 
2-5. Шатарын тэмцээн.
2-6. Хөгжөөнт тоглоом- \1 минут 60 секүнт\

3.Оройн цэнгүүний үйл ажиллагаа:\ 5 төрлийн номинациар шалгаруулах\
1.Ижил ихэр.
2.Ижил биш ихэр.
3.Мисс Ихэр.
4.Спортлог ихэр.
5.5 сард төрсөн ихэр.


Урлаг спортын арга хэмжээг 6 төрөл дээр явуулж, төрөл тус бүрийн эхний 3 байрт Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 
 Доорхи номиацаар шалгаруулахад: Ижил ихрээр Баатар Буяннэмэх, Баатар Буянжаргал-4-р баг.
 Ижил биш ихрээр:Гомбо Оюунхүү, Гомбо Уранхүү-2-р баг.
 Мисс ихрээр:Адилбиш Болортуяа, Адилбиш Болортулга-5-р баг.
 Спортлог ихрээр: Бямбацогт Отгондаваа-5-р баг.
 Онцлох сар болох 5 сард төрсөн ихрээр: Дашмягмар Аюуш, Дашмягмар Цэнд-3-р баг.
 Хамгийн ахмад эрэгтэй ихрүүд: Загд Хүрэлбаатар, Загд Чулуунбаатар-3-р баг.
 Хамгийн ахмад эмэгтэй ихрээр:Гомбо Оюунхүү, Гомбо Уранхүү-2-р баг
 Баярт ирсэн хамгийн отгон ихрээр: Дашмягмар Аюуш, Дашмягмар Цэнд-3-р баг.

Монгол улсын ихрүүдийн холбооны Ерөнхийлөгч, Сүхбаатар онгоцны захирал Ч.Үржинбадамын Сүхбаатар онгоцоор гэр бүлээрээ үнэгүй аялах эрхийн бичгээр:
1. Давааочир Амаржаргал, Давааочир Амартайван-6-р баг.
2. Дашмягмар Цэнд, Дашмягмар Аюуш-3-р баг.
Сум орон нутагийнхаа ховор заяат ихрүүдийг бүртгэл судалгаатай болгох, санаа бодлыг нь сонсох, бие биеэ хүндлэх, нэгдмэл зорилготой байлгах, олон түмэнд таниулах, ихрүүдийн хөгжих, сурах, эсэн мэнд амьдрах, оролцох эрхийг хамгаалах, олон төрлийн урлаг спортын тэмцээн уралдаан зохион байгуулан баярыг нь хуваалцах, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр зорисон ихрүүдийн баярын гол зорилго биелэлээ олсонд хувиасаа болон ихрүүдийн нэрийн өмнөөс баярлан талархаж байна. 
Дараагийн ихрүүдийн баярыг зохион байгуулахаар 6 дугаар \Уртбулаг\ багт шилжин явах цомоо ихрүүдийн баярыг санаачлагч Ж.Сарантуяа гардуулан өгөв.

Ихрүүдийн баяр зорин ирсэн ихрүүд болон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон, номиацаар шалгарсан бүх ихрүүддээ эрүүл энх урт удаан насалж, амжилт гаргахыг хүсэн ерөөе.


                                монголын үрс олон болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%