Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗГ-ЫН ТОГТООЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2018-09-06

Сумын ЗДТГ-ын дарга Л.Бямбасүрэн сумын нийт ТАХ-д МУ-ын засгийн газрын 2018 оны "Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" 258 дугаар тогтоолыг танилцуулан байгууллагын дарга нарт гардуулан өглөө. Тус тогтоолд иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ижил тэгш, зөв шударга харьцаж, төрийн байгууллагад, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох, ажлын байрны цаг ашиглалтыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах зэргийг тусгаж өгчээ. Иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%