2019 оны 01 дүгээр сарын 28-ны 11:00 цагт. Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар "ЦҮНХ" аялуулах үр дүнд хүрч ажиллах зорилгоор 2019онд хийх ажлын төлөвлөгөөг батлаж, хамтран ажиллах хариуцлага сахилгын гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтийг улирал бүр дүгнэж ажиллахаар боллоо.