Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019-04-03

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2019-03-11-ны 10:00цагт Сумын ИТХ-ын даргын албан өрөөнд хийж. Хуралд Тэргүүлэгч Н.Болдбаатар, Ш.Болдбаатар, С.Алтанхуяг, Г.Батхуяг, А.Ганбат нар оролцож, Тэргүүлэгч С.Аюушжав чөлөөтэй аймагт ОНХС-ийн талаар сургалттай, Б.Уламбаяр тасалсан болно. Хурлын ирц 80 хувьтай байгаа тул хуралдааныг нээж хурлаар хэлэлцэх асуудлыг уншиж танилцуулав.
1.СХС-ийн Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинэчлэн батлах тухай.
Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын дарга
2.Төрийн дээд шагналд иргэнийг тодорхойлох тухай.
Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын дарга
3.СХС-ийн 2019 оны зээл олгох үндсэн чиглэлийн дагуу СХС-ийн зөвлөлийн хурлыг 2019.03.18-аас 2019.03.27-ны хооронд зээл олгох товыг тогтоох тухай.
Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын засаг дарга
4.Аймгийн засаг даргын 2019.02.27-ны  өдрийн А/77 захирамжийн дагуу суманд хүн ам, орон сууцны тооллого зохион байгуулах сумын тооллогын комиссын бүрэлдэхүүн батлах тухай.
Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын засаг дарга
5.Хүүхдийн цэцэрлэгийн 2019-2031 оны урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай.
Асуудал оруулах-Ч.Мядагмаа-Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%