"Алдарт эхийн одон" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн 150 эхчүүдэд "Алдарт
Эхийн" 1, 2 дугаар одон олгосныг 2019 оны 5 дугаар сарын 31ны өдөр
аймгийн Ёслол Хүндэтгэлийн өргөөнд гардууллаа. Ёслолын үйл ажиллагаанд
аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар,ИТХ-ын Нарийн Бичгийн дарга
Ц.Мөнгөнцоож, аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Ж.Зоригтбаатар Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, Засаг дарга
Р.Мөнхтогтох, засаг даргын орлогч О.Баярсайхан, ХХҮГ-ын дарга
Г.Хишигдаваа нар урилгаар оролцлоо.