Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11-20-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР ЯВУУЛАХААР ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ.

2019-09-13

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо.

 

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна.

 

Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

 

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.

 

Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%