"Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" жилийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хууль сурталчилах ” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 07-ноос мөн оны 10 дугаар сарын 12-ныг дуустал 6 багт очиж ажиллахаар төлөвлөн удирдамж гарган хүргүүлж ажилласнаар 1, 2, 3, 5, 6 дугаар нийт-5 багт зөвлөлийн гишүүд ээлжлэн нэг багт 15 хүний бүрэлдхүүнтэйгээр хөтөлбөрийн дагуу хуулийн мэдээлэл, ая дууны мэндчилгээ, хөгжөөнт буухиа, гэр бүлийн тэмцээн зохион байгуулж байр эзлүүлэн шагнаж урамшуулан ажиллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд одоогийн байдлаар 5-н багийн давхардсан тоогоор 265 иргэн хамрагдаж байна.Сүмбэр багийн засвар дуусахаар өдөрлөгийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулна.
Өдөрлөгийн зорилго: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгай, байгаль орчны эсрэг, архидан согтуурахтай тэмцэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, багуудын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомж сурталчилах, мэдээ мэдээлэл хүргэх, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Хамрах хүрээ: Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, бүх багийн малчин иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Зохиогдох хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 10 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал, батлагдсан хуваарийн дагуу
Хэрэгжүүлэгч байгууллага:Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, цагдаагийн хэсэг.
Өдөрлөгийн хүрээнд хийгдэх ажил:
1. Иргэдийнхээ дунд “Хуулиа мэдэж, эрхээ хамгаалья”
сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж хууль тогтоомж сурталчилан, хөгжөөнт буухиа,
гэр бүлийн дунд уралдаан тэмцээнийг зохион
байгуулж иргэдийн
идэвхи оролцоог дээшлүүлэх.
2.“Эрүүл хөдөлгөөн иргэдийн аз
жаргал” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж иргэдийн дунд “Нийтийн бүжиг” зохион байгуулах.
3.Багуудын
малчдын бүлэг, хөршийн холбооны үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулах.\болзолт
уралдааны талаар\
4.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан
сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт
хэлэлцүүлэг зохион
байгуулах.
5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
санамж, зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага бэлтгэн тараах.
6 Иргэдийн сэтгэл
ханамжийн баталгаа судалгаа авах. Иргэдийн аюулгүй, тайван орчинд
амьдрах
Өдөрлөгийн хүрээнд хийгдсэн ажлын тайлагналт:
Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээг хэвлэл
мэдээллийг хэрэгсэл, цахим сайтаар сурталчлах
Хүрэх үр дүн:
1.Багуудын
гэмт хэрэг буурна
2.Ард иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилж оролцоо нэмэгдэнэ.
3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо нэмэгдэнэ.
4.Малчдын бүлэг, Хөршийн холбооны ажил жигдэрнэ.
Өдөрлөгийн арга хэмжээнд зарцуулсан төсөв:
Хөдөөгийн 5-н
багт явах шатахууны зардал 5*20=100л 200,0 \Хоёр зуун мянган төгрөг\
6-н багийн
иргэдийн дунд зохион байгуулах тэмцээний зардалд 1 багт 90,0 \ерэн мянган төгрөг \ нийт-540,0 \таван зуун дөчин мянган төгрөг\.
ГХУСАЗСЗ-ийн
гишүүдийн ажлын үр дүнгийн урамшуулалд-200,0 \хоёр зуун мянган төгрөг\
Өдөрлөгийн арга хэмжээнд зарцуулсан нийт зардал-940,0 \есөн зуун дөчин мянган төгрөг.\