Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ХАВТАГА БАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ.

2019-10-21

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" жилийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хууль сурталчилах ” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1-р баг буюу хавтага багт хөтөлбөрийн дагуу сургалт, мэдээ мэдээлэл зохион байгуулж,  Зөвлөлийн гишүүн ЕБС-ийн эмч-Э.Хадхүү, Зөвлөлийн гишүүн, Б.Нямжав, зөвлөлийн гишүүн, МЭҮА-ны улсын байцаагч-Д.Дамдиндорж, зөвлөлийн гишүүн, хөгжмийн багш Р.Мандшир, зөвлөлийн гишүүн, Б.Баярмаа нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 52 иргэн оролцож хөгжөөнт буухиа тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулахад Л.Мягмаржав ахлагчтай баг-1 -р байр, Э.Эрдэнэбилэг ахлагчтай баг 2-р байр, Ж.Түмэнбаяр ахлагчтай баг 3-р байр, Б.Энхболд ахлагчтай баг -4 байр, Ш.Баасанжав ахлагчтай баг-5-р байрыг  эзэлсэн ба Гэр бүлийн дундах тэмцээнийг мөн 3 үе шаттайгаар зохион байгуулахад Ж.Түмэнбаярын гэр бүл-1-р байр, Л.Мягмаржавын гэр бүл-2-р байр, Б.Энхболдын гэр бүл 3-р байрыг тус тус  эзэлсэн тул Дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон оролцсон иргэддээ баярлаж талархасанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%