Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ БЭЛ БУЛАГ БАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ.

2019-10-21

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" жилийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хууль сурталчилах ” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 3-р баг буюу Бэл булаг багт өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу сургалт, мэдээ мэдээлэл зохион байгуулж,  Зөвлөлийн гишүүн 2-р багийн засаг дарга -Н.Өлзийбат, Зөвлөлийн гишүүн ЕБС-ийн эмч-Э.Хадхүү, Зөвлөлийн гишүүн, насан туршийн боловсролын баг-Ч.Даваацогт, зөвлөлийн гишүүн, МЭҮА-ны улсын байцаагч-Д.Дамдиндорж, зөвлөлийн гишүүн, хөгжмийн багш Р.Мандшир, зөвлөлийн гишүүн, Б.Баярмаа нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 48  иргэн оролцож иргэдийн дунд "хөгжөөнт буухиа" тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулахад  Б.Мэндбаяр ахлагчтай баг-1 -р байр, Ш.Ганбаатар ахлагчтай баг 2-р байр, Дэлгэдалай ахлагчтай баг 3-р байрыг  эзэлсэн ба "Гэр бүлийн дундах тэмцээн"-ийг мөн 3 үе шаттайгаар зохион байгуулахад Дэлгэрдалайгийн гэр бүл-1-р байр, Мягмарын гэр бүл-2-р байр, Түүхтбаярын гэр бүл 3-р байрыг тус тус  эзэлсэн тул Дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон оролцсон иргэддээ баярлаж талархасанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%