Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" жилийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хууль сурталчилах ” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр төвийн баг буюу Тарганнуур багт өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу сургалт, мэдээ мэдээлэл зохион байгуулж, зөвлөлийн гишүүн, татварын байцаагч Б.Баярмаа,
Зөвлөлийн гишүүн, байгаль хамгаалагч Ж.Цогзолмаа, Зөвлөлийн гишүүн, насан туршийн боловсролын баг-Ч.Даваацогт, зөвлөлийн гишүүн, МЭҮА-ны улсын байцаагч-Д.Дамдиндорж, зөвлөлийн гишүүн, хөгжмийн багш Р.Мандшир нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 46 иргэн оролцож иргэдийн дунд "хөгжөөнт буухиа" тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулахад Отгонбаатар ахлагчтай баг-1 -р байр, Гантөмөр ахлагчтай баг 2-р байр, Баточир ахлагчтай баг 3-р байр, Гандаваа ахлагчтай баг-4 байр, Мөнхэрдэнэ ахлагчтай баг -5-р байрыг тус тус эзэлсэн ба "багийн хөгжөөнт тэмцээн"-ийг мөн 3 үе шаттайгаар зохион байгуулахад Шүрэнцэцэг баг-1-р байр, Б.Пүрэвжаргалын баг -2-р байр, Эрдэнэчулууны баг 3-р байрыг тус тус эзэлсэн тул Дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон оролцсон иргэддээ баярлаж талархасанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.