Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зарласан "Амар тайван амьдралын төлөө бүгд хамтдаа" жилийн аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Хууль сурталчилах ” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2 дугаар баг буюу Уртбулаг багт өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу сургалт, мэдээ мэдээлэл зохион байгуулж, зөвлөлийн гишүүн, татварын байцаагч Б.Баярмаа,Зөвлөлийн гишүүн, байгаль хамгаалагч Ж.Цогзолмаа, Зөвлөлийн гишүүн, насан туршийн боловсролын баг-Ч.Даваацогт, зөвлөлийн гишүүн, МЭҮА-ны улсын байцаагч-Д.Дамдиндорж, зөвлөлийн гишүүн, хөгжмийн багш Р.Мандшир, зөвлөлийн гишүүн 2-р багийн засаг дарга Н.Өлзийбат, зөвлөлийн гишүүн ЕБС-ийн эмч Н.Хадхүү нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 46 иргэн оролцож иргэдийн дунд "хөгжөөнт буухиа" тэмцээн, "гэр бүлийн дундах тэмцээн"-ийг мөн 3 үе шаттайгаар зохион байгуулахад Д.Дондогдоржийн гэр бүл-1-р байр, Т.Баянмөнхийн гэр бүл -2-р байр, К.Лхавгасүрэнгийн гэр бүл3-р байрыг тус тус эзэлсэн тул Дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон оролцсон иргэддээ баярлаж талархасанаа илэрхийлж эрүзүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.