Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ YI ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛУУДАА ӨРГӨН БАРИВ.

2019-12-12

Сумын Засаг дарга Л.Батцогт, санхүү албаны дарга Б.Цэндбаяр нар 2019.12.16-ны өдөр хуралдах сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг ИТХ-ын дарга Н.Болдбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа нарт 2019.12.13-ны өдөр өргөн барив. Үүнд:

1.Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжсөн-Арбулаг” үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт.

2.Сумын Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл.

3.Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн гүйцэтгэл, өнөөгийн байдал, 2020 оны төсвийн төсөл.

 4.ОНХС-ийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн ажлын тайлан, 2020 онд хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын зардлын төсөл.

 5.Сумын байгаль хамгааалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр хийсэн ажлын тайлан, 2020 онд хийгдэх арга хэмжээний зардлын төсөл.

  Төр, иргэн, төрийн бус байгууллага байгууллага, аж ахуйн нэгж та бид бүгдийн идэвхитэй хамтын үйл  ажиллагааны үр дүнд сум орон нутгийн  хөгжлийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжих болно.

           Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%