Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

"ХҮСЛИЙН САНТА" АЯНЫГ ДЭМЖИХЫГ УРИАЛЖ БАЙНА

2019-12-21

 Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Санчирмаагийн санаачлагаар тус сургуулийн 7-12 дугаар ангийн "Өсвөрийн улаан загалмай" бүлгэмийн сурагчид "ХҮСЛИЙН САНТА" аянд нэгдлээ. 
Тус аяныг МУЗН-ээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулах, хүнлэг тусч үзлийг түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн болон улаан загалмай бүлгэмийн залуучуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгохыг зорьж байна.
"Хүслийн санта" аянд нэгдэхийг анги хамт олон, баг, байгууллага  иргэдийг уриалж байна. та бүхний дэмжлэгээр цуглуулсан  хандиваар зорилтот бүлгийн хүүхдүүдэд өчүүхэн гарын бэлэг  бэлдэж хүүхэд багачуудаа баярлуулна гэнээ. Чихэр шоколад гэхээсээ илүү дулаан бээлий ,эсвэл малгай гээд хэрэгтэй зүйлийг нь авж өгөхөөр сэтгэл шулуудан ард иргэдээ ураилан энэхүү аяныг эхлүүлсэн байна.

             Хүнлэг, зөөлөн сэтгэлтэй өсвөрийн улаан загалмайч хүүхэд
                         багачууддаа амжилт хүсье.

                                 САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%