Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны мэдээллээс

2020-02-10

  Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт ИТХ-ын хурлын даргын албан өрөөнд эхлэв. 

 Тэргүүлэгч- Н.Болдбаатар, С.Аюушжав, Г.Батхуяг, Ш.Болдбаатар, С.Алтанхуяг,   А.Ганбат, Б.Уламбаяр   нар оролцож ирц 100 хувь байв.

Тэргүүлэгчдийн Хурлаар дараах 10 асуудлуудыг хэлэлцэж амжилттайгаар шийдвэрлэв.

   1.Сумын Засаг даргын 2020 оны 01.31-ны өдрийн 1\49 дугаар албан тоотыг хэлэлцэх.\Сумын аварга саальчин” шалгаруулах журмын төсөл \   Асуудал оруулах-Л.Батцогт-сумын засааг дарга

  2.Сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1\55 дугаар албан тоотыг хэлэлцэх.\ СХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх  төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоох, СХС-ийн 2020 онд барьж ажиллах үндсэн чиглэлийн төслийг батлах\                                                                                                      Асуудал оруулах- Л.Батцогт-сумын засаг дарга, Д.Амгалан-ЖДҮ-ийн мэргэжилтэн,

3.Сумын 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн  бүрэлдэхүүнийг батлах.

        Асуудал оруулах- Л.Батцогт-сумын засаг дарга

 4.Орон нутгийн өмчийг худалдан борлуулах тухай сумын Засаг даргын саналыг хэлэлцэх.

       Асуудал оруулах- Л.Батцогт-сумын засаг дарга

  5.Эхийн алдар I,II одонгоор шагнуулахаар болзол хангасан эхчүүдийн материалыг хэлэлцэх.

        Асуудал оруулах- Л.Батцогт-сумын засаг дарга, Б.Энхжаргал -нийгмийн ажилтан

 6.Сумын ИТХ,Тэргүүлэгчдийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл хэлэлцэх.

         Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын дарга, Ж.Сарантуяа-нарийн бичгийн дарга

 7.Сумын ИТХ-аас 2019 оны шилдэг номинациар шалгаруулах журмын дагуу багуудаас ирүүлсэн материалыг хэлэлцэж 5 төрөл дээр шалгаруулах.

Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын дарга, Ж.Сарантуяа-нарийн бичгийн дарга

  8.Монгол улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар нэрийг дэвшүүлж тодорхойлсон сумын засаг даргын саналыг хэлэлцэх.

        Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын Засаг дарга

  9.Монгол Улсын сонгуулийн Ерөнхий хорооноос "Хулийн хэрэгжилтийг хангах тухай" 2020.02.30-ны өдрийн 2\30 албан тоотын хэрэгжилтийг хангах.

             Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХТ-ийн нарийн бичгин дарга

     10.  Санал дэмжих тухай.\Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагиййн санхүүжилтаар хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зарласан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих 2020 оны тэтгэлэгт хөтөлбөрт Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн оролцоог хангах чиг үүргээр хэрэгжүүлэхээр санаачилсан ”Иргэдийн эрх ашиг ба шууд ардчилал.” төслийг хэрэгжүүлэх санал\

        Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХТ-ийн нарийн бичгин дарга

 

                                                                        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%