Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-аас шалгаруулсан сумын шилдэгүүдийнхээ шагналыг гардуулав.

2020-02-17

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн Хурлаас баталсан 2019 оны шилдэгүүд шалгаруулах журмын дагуу  2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар анхан шатны хурлаас ирүүлсэн материалиудыг хэлэлцээд 5 -номинациар  доорх 10 иргэнийг шалгаруулсан.

         1. “Хүүхэд гэр бүл-Өрхийн хөгжлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд болон аймаг, сумын бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх, иргэдийн оролцоог сайжируулахад  санаачлагатай ажиллаж бусдыгаа манлайлсан тул 2019 оны “ШИЛДЭГ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ”-аар  Батчулуун Жаргалсайхан даргатай Тарганнуур 5 дугаар баг.       

        2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан шатны нэгжийн үйл ажиллагааг төлөвшүүлэн бэхжүүлэх,  багт тулгамдаж буй асуудлаар иргэдийнхээ  оролцоотой шийдвэр гарган  биелүүлж амжилт гарган ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, тэргүүлэн ажилласан тул 2019 оны “ШИЛДЭГ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА”-аар Боргол 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Цэцэгээ Өнөрбаясгалан.

        3.Хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал  эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн зохион байгуулж орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан тул 2019 оны сумын “ШИЛДЭГ ХАА-Н  МЭРГЭЖИЛТЭН”-ээр малын их эмч Жүгдэр Даваа.

    4.Хүн амын гол нэрийн  хүнс, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг ханган, бүтээлч байдлаараа амжилт гарган  бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж байгаа тул 2019 оны “БҮТЭЭЛЧ  ИРГЭН” –аар Нүрэнзэд Батдулам.

        5.Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг бүрэн эзэмшин малын чанарыг сайжируулан ашиг шимийг нэмэгдүүлэх нийгэмд  өөрийн хувь нэмрээ оруулж эмэгтэйчүүдээ манлайлсан 6-н эмэгтэй малчины хөдөлмөрийг үнэлж  2019 оны “ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙ ” –ээр:  1-р багийн малчин Пүрэв Алимаа, 2-р багийн малчин Гомбожав Оюунцэцэг, 3-р багийн малчин Нямаа Оюун-Эрдэнэ, 4-р багийн малчин Баасан Жаргалбаяр, 5-р багийн малчин Чагдаа Наранцэцэг, 6-р багийн малчин Ширнэн Баярцэнгэл нар тодорж 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шагналаа гардан авлаа.

 

      Шилдэгүүдээ XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%