Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

"Шууд ардчилал ба Залуучуудын оролцоо" тэтгэлэгийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар уулзалт боллоо.

2020-05-05





     "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслөөс зарласан ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал "Шууд ардчилал ба Залуучуудын оролцоо" төсөл шалгарсныг өмнө мэдээлж байсан билээ.      

 Сумын ИТХ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж "Шууд ардчилал ба Залуучуудын оролцоо" тэтгэлэгт шалгарч, төслөө хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар  уулзалт, төслийн танилцуулгыг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Шууд ардчилал гэдэг нь: Аливаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд иргэд хэн нэгнээр дамжуулалгүй өөрийн биеэр оролцох оролцоог хэлдэг ба сум орон нутгийн хэмжээнд энэхүү үзэл баримтлалыг хөгжүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа юм.

Тиймээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, түүний хэрэгжилтэнд залуучуудын оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх нь шууд ардчиллын нэг хэлбэр юм. Арбулаг сум 18-35 насны 1023 залуучуудтай.

Төслийн хүрээнд дээрх залуучуудын 50 гаруй хувьд нь буюу 480 гаруй залууст тэтгэлэгийн төлөвлөөт ажлуудыг сургалт мэдээллэр дамжуулан хүргэх, ОНХС-ийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөсөн болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%