Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууулийн Сумын сонгуулийн хорооны 2 дугаар хуралдаан болов

2020-05-11

          Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сумын сонгуулийн хорооны хоёр дугаар хурлыг 2020.05.06-ны 14:20 цагт хийв. Хурлыг Сумын сонгуулийн  хорооны албан өрөөнд  хийж, хорооны дарга Х.Цэрэнванчигг даргалж ирц, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, хурлыг нээсэнийг мэдэгдэв.

    Хуралд:                 

                         1.Х.Цэрэнванчиг-дарга

                         2.Ж.Сарантуяа_нарийн бичгийн дарга  

                         3.Б.Гантулга_гишүүн

                         4.Д.Мөнхзул_гишүүн

                         5. Б.Буянжаргал_гишүүн   нар оролцов.

                                    

         Сумын сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын төсөл

          ХЭЛЭЛЦСЭН нь:1.Аймгийн сонгуулийн хорооны даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 08 албан тоотын 1 дэх заалтын хэрэгжилтийг хангах.

        Асуудал оруулах-Х.Цэрэнванчиг-дарга

          ШИЙДВЭРЛЭСЭН нь:

          Дээрх ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сонгуулийн хороонд ажиллах албан хаагчдын ажилд орсон тушаал, сургалтанд хамрагдсан гэрчилгээ, цахим үнэмлэхний хуулбарыг 2020.05.07-ны дотор дараах гишүүд авах Үүнд:ЕБС-аас судалгаа, материалыг авах ажлыг Ж.Сарантуяа, ЗДТГ-ыг Б.Гантулга, СӨБ-ыг Д.Мөнхзул, Мэдээллийн самбар гаргах, ЗДТГ-ын даргын албан өрөөны үүдэнд сонгуулийн хороо ажиллаж байна гэсэн хаяг хийж хадах.

       УИХ-ын сонгуулийн холбогдох хуулийн заалтын бүрэн эрхийн дагуу хэсгийн хороог байгуулах хурлыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны 10 цагт хуралдуулахаар тус тус шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1340
520 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%