Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО ХЭСГИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАЙГУУЛАВ.

2020-05-11

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сумын сонгуулийн хорооны хоёр дугаар хурлыг 2020.05.08-ны 11:00 цагт хийв. Хурлыг Сумын сонгуулийн  хорооны албан өрөөнд  хийж, хорооны дарга Х.Цэрэнванчигг даргалж ирц, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулж, хурлыг нээсэнийг мэдэгдэв.

    Хуралд:                 

                         1.Х.Цэрэнванчиг-дарга

                         2.Ж.Сарантуяа_нарийн бичгийн дарга  

                         3.Б.Гантулга_гишүүн

                         4.Д.Мөнхзул_гишүүн

                         5. Б.Буянжаргал_гишүүн   нар оролцож хурлын ирц 100 хувь байв.

                                   

Сумын сонгуулийн хорооны хурлаар хэлэлцэх асуудлын төсөл

         1.Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг  сумын сонгуулийн хорооны хийх ажлын төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай.

 

         2.Сумын сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь танилцуулах.

  

          3.УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулах тухай.


Сумын Сонгуулийн хорооны ажиллах байрыг Сумын Засаг даргын тамгын газрын даргын албан өрөөг байхаар тогтож,   НЭГ. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЗАРЧИМ:

-Ажлын цаг өглөө 9:00-орой 18:00 ажиллана.

-Сумын хорооны байр байнгын ажиллагаатай байна.

-Өдөр өдрөөр жижүүрлэж ажиллана.

- Шаардлагатай  асуудал гарсан тухай бүрт хуралдах.

-Хуралдааны дэг, хууль тогтоомж, дагаж гарсан журам, зааврыг мөрдөн ажиллах.

 

      ХОЁР.СУМЫН СОНГУУЛИН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН  АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ:

Гишүүдийн ажил үүргийн хуваарийг хүн бүрээр гарган баталж, хөдөөгийн 5-н багийн хэсгийн хороог 5 гишүүн бүрт хариуцуулан сумын төвийн хэсгийн хороог бүгд ээлжилэн хэсгийн хорооны дарга, гишүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хуулинд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хяналт тавихаар шийдвэрлэв.

      Мөн Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах шаардлага хангасан 42 төрийн албан хаагчдыг 6 хэсэгт ажиллуулахаар  байгуулж, нөөцөд 3 төрийн албан хаагчид байхаар шийдвэрлэв.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%