Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

АРБУЛАГ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ХОЛБОО БАЙГУУЛАГДАНА

2020-07-28

Арбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 03-нд хуралдлаа. Хуралдаанаар Монгол улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд   "Шууд ардчилал ба залуучуудын оролцоо" Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь төсөлийн хэрэгжилт үр дүнг танилцуулан ажилласан.  Хөтөлбөрийн хүрээнд сумын 6 багийн  10 гаруй залуучуудаас гаргасан санал санаачлагуудын нэг болох суманд залуучуудын нэгдсэн холбооо байгуулах саналыг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан тэргүүлэгчид 100%-ийн саналаар дэмжиж батлан  2020 оны 08 дугаар сард залуучуудын нэгдсэн холбоог албан ёсоор байгуулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%