Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хяналт шалгалт хийв

2021-06-25

Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл, цахим орчинд тавигдсан мэдээллийн дагуу Өргөн хөг мод бэлтгэх мэргэжлийн байгууллагын мод бэлтгэлийн 17 га талбайд ИТХ-ын дарга С.Аюушжав, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Өргөн хөг мэргэжлийн байгууллага нь Арбулаг сумын ИТХ-ын 2020.12.18-ны өдрийн 12 тоот тогтоолоор батлагдсан лимитийн хүрээнд Цагаан нахиу гэх газарт 2021.5.13-ны өдөр Баян шишхэд сум дундын ойн ангиар талбай тусгаарлуулж БОТХБТасаг, Өргөн хөг мэргэжлийн байгууллага нар хамтран талбайг сонгож 6 сарын 3-ны өдөр эхлэлийн акт үйлдэж үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мод бэлтгэх үйл ажиллагааны явц нь ИТХ-аас батлагдсан лимитийн хүрээнд, мод бэлтгэлийн  холбогдох заавар журмыг зөрчөөгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үзлээ. Мөн цахим орчинд явсан мэдээллийн мөрөөр Аймгийн БОАЖГазраас хяналт шалгалт хийсэн байна. Тогтвортой хөгжил гэдгийг ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮEИЙНХЭЭ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ЧАДВАРЫГ БУУРУУЛАХГҮЙГЭЭР  ӨНӨӨГИЙН ХҮН АМ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ҮЙЛ ЯВЦЫГ ХЭЛНЭ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%