Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ИТХ-ын 4 дүгээр хуралдаан болов.

2021-09-21

Сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаан 2021 оны 9 сарын 17-нд 85 хувийн ирцтэйгээр хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар 

1. 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын явц гүйцэтгэлд ИТХ-аас хийсэн хяналт шалгалтын тухай

2. 2021 оны төсвийн гүйцэтгэлийн явц, 2021 оны төсөвт тодотгол хийх тухай

3. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, зээл олгох чиглэх батлах тухай

4. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын хэсэг байгуулах тухай

5. Санал дэмжих тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Сумын 2021 оны төсөвт дараах гол өөрчлөлтийг тусган баталлаа. үүнд  

Төсвийн орлого:

 2021 онд сумын орон нутгийн 100059.2 мянган төгрөгөөр, аймагт төвлөрүүлэх орлого 126365.1 мянган төгрөгөөр  батлагдсан бол аймгийн ИТХ-аас хийсэн 2021 оны тодотголоор аймагт төвлөрүүлэх орлогыг 1000.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 127365.1 мянган төгрөгөөр баталсан.

Үүнд: Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар 105000.0 мянган төгрөг байсныг 106000.0 мянган төгрөгөөр баталсан.

Суманд олгох санхүүгийн дэмжлэг 331471.6 мянган төгрөгөөр анх батлагдсан ба аймгийн төсөвт тодотгол орсноор 341471.6 мянган төгрөгөөр батлагдан 10000.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

ОНХСанд олгох орлогын шилжүүлэг анх 91239.1 мянган төгрөгөөр батлагдсан бол тодотголоор  95129.7 мянган төгрөгөөр батлагдан 3890.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн..

           Орон нутгийн орлогын Агнуурын нөөц ашигласаны төлбөрийн 20000.0 мян төгрөгийг орлого тасарч байгаа тул уг орлогыг 2020 оны ноосны урамшуулалын мөнгө Үйл ажиллагааны орлогот орсонтой холбоотойгоор шилжүүлсэн.

Түрээсийн орлого 2500,0 мян төгрөгний орлого орохгүй тул уг орлогыг хөрөнгө борлуулсаны орлогот шилжүүлэн тооцлоо.

     Төсвийн зарлага:

Аймгийн төсөвт тодотгол хийгдсэнээр сумдын орон нутгийн нөөц хөрөнгөнд  мөнгө хуваарилсан. Энэ 10000.0 мянган төгрөгийг ЗДТГ-ын орон нутгийн нөөц хөрөнгө буюу засаг даргын нөөц хөрөнгөнд тусгав.

ОНХС-аас  санхүүжих зардлыг 3890.6 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг ОНХС-ийн хөрөнгөөр урьд онд хийгдсэн ажлын дутууг санхүүжүүлэхээр жагсаалтад оруулав.

Орон нутгийн ерөнхий орлогын дансны үлдэгдэл 18397.0 мянган төгрөгөөс аймагт төвлөрүүлэх үлдэгдэл 5519.1 мянган төгрөгийг хасаад 12877.9 мянган төгрөгийг ИТХуралд 4507.6 мянган төгрөг, ЗДТГазарт 8370.3 мянган төгрөгийг байгууллагуудын санал, коронавируст цар тахалын арга хэмжээний үед гарсан зардал  зэргийг үндэслэн төсвийн шууд захирагчдын төсөвт дараахь байдлаар тодотгол хийх саналтай байна.                     

    ИТХ 

  1. 2021 оны цалингийн сан төсөвт дутуу батлагдсанаас өр үүссэн. Цалин ,НДШ-ийн 2457,6 мянган төгрөг
  2. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардалд Тээвэр шатахууны зардалд 1000.0 мян төгрөг, хичээл үйлдвэрлэлийн зардалд 1000.0 мян төгрөг
  3. 3. Орон нутгийн байгууллагуудаас аудитын төлбөр авахгүй шийдвэр гарсан тул аудит баталгаажуулалтын зардлыг хичээл үйлдвэрлэлийн зардалд 450,0 мян.төг шилжүүлсэн                                                                                                                                                                                                                                                                                                                                            ЗДТГ

     1.Тээвэр шатахуун: Ковидтой холбоотой эргүүл жижүүрийн шатахууны зардалд өр үүссэн. 3753,6 мянган төгрөг

  1. Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс: Коронавируст цар тахалын үед Намнангийн ард эргүүл жижүүрт явсан албан хаагчдын хоол хүнсний зардалд өглөг үүссэн. 2500.0 мянган төгрөг
  2. Тавилга эд хогшил: Сум хөгжүүлэх сангаас гэр худалдаж авсан 2746.0 мян төгрөг
  3. Урсгал засвар: ЗДТГ-ын уурын зуурны засварт- 1324.5 мян төгрөг

Ерөнхий боловсролын сургууль:

Үндсэн цалин 65285.9 мянган төгрөгөөр, НДШ 8897.7 мянган төгрөг бүгд 74183.6 мянган төгрөг нэмэгдэж тодотгогдсон.

Урьд оны дансны үлдэгдлээс урсгал засварт 20003.5 мян төгрөг нэмэгдсэн

Хүүхдийн цэцэрлэг:

 Үндсэн цалингаас 3000.0 мян.төг, НДШ 405.0 мян.төг, хоол хүнсний зардлаас 21374.4 мянган төгрөг бүгд 24779.4 мян төгрөгөөр тус тус хасагдаж ирсэн.

Урьд оны дансны үлдэгдлээс урсгал засварт 487.8 мян төгрөг нэмэгдсэн

Соёлын төв:

Тээвэр шатахуун зардалд урьд оны өр 1000.0 мян.төг, Урсгал засварын өр 495.5 мян төгрөг нэмэгдсэн

Орон нутгийн хөгжлийн сан:  

        ОНХС-ийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ сумын төвд шинээр худаг гаргах 8225.6 мян төгрөг, Хадлангийн трактор техник хэрэгсэл 10000,0 мян төгрөг, Халуун ус засвар 5000,0 мян төгрөг, Баяр наадмын зардал 5000,0 мян төгрөгний ажлыг хасч, Ногоон тэжээл худалдаж авах, сумын өвсны нөөц фонд бүрдүүлэх 10 000,0 мян төгрөг, ЕБС-ийн сурагчийн ширээ сандал хийхэд 9800,0 төгрөг, хогийн цэгийн засвар тохижилт 25 200,0 төгрөг, Гудамны гэрэлтүүлгийн урсгал зардал 1916,2 мян төгрөгний ажлыг нэмж тусган батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%