Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

2021-09-30

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны шинээр боловсруулсан дүрэм, журмын төслийг хэлэлцүүлэх семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус семинарт аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ танхимаар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож цахимаар оролцлоо. Семинараар  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн танилцуулга, малын тоо толгой албан татварын тухай хуулийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцооны тухай,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөл, ИТХ-ын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөл,  ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмын төсөл, Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмын төсөл, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Хурлын хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо бүрэлдэхүүн, хороо, ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн ажиллах журам, Хурлын хуралдааны дэг зэрэг үлгэрчилсэн дүрэм журмын төсөл, Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих тухай журмын төслийг танилцуулж хэлэлцүүллээ. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь төсөл, нутгийн өөрөө удирдах байгууллагын хамтын ажиллагааны тухай танилцуулга хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%