Орон нутагт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Мөн төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд өгөх шалгалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.