Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан болов.

2022-01-24

Сумын ИТх-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2022 оны 1 сарын 20-ны өдөр хуралдав. хуралдаанаар 

  1. Хурлын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай-Асуудал оруулах ИТХ-ын дарга С.Аюушжав, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
  2. Төлөөлөгчийн ёсзүйн дүрэм батлах тухай- Асуудал оруулах ИТХ-ын дарга С.Аюушжав
  3. Зөвлөл байгуулах тухай-Асуудал оруулах ИТХ-ын дарга С.Аюушжав
  4. Төлөвлөгөө батлах тухай- Асуудал оруулах ИТХ-ын дарга С.Аюушжав, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
  5. Төлөвлөгөө батлах тухай- Асуудал оруулах Засаг дарга Б.Гантулга
  6. Мал тооллогын үйл ажиллагааны зохион байгуулалт-Асуудал оруулах Засаг дарга Б.Гантулга, статистик хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа
  7. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн үед иргэдээс хураасан хураамжийн зарцуулалтын тайлан- Асуудал оруулах Засаг дарга Б.Гантулга, төрийн сангийн мэргэжилтэн Х.Цэрэнванчиг
  8. Хог хаягдлын хураамжийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай- Асуудал оруулах Засаг дарга Б.Гантулга, ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганхуяг
  9. Шүлхий өвчний цаг үеийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай-Асуудал оруулах Засаг дарга Б.Гантулга, ХАА-н тасгийн дарга Д.Дамдиндорж
  10. Сумын ГХУСАЗСЗ-ийн тайлан - Асуудал оруулах ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Аюушжав, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
  11. Ковидын тайлан – Засаг дарга Б.Гантулга
  12. ЭМТ-ийн 90 жилийн ой тэмдэглэх санал дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.   

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдээс танилцуулбал: 2022 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж буй Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлттөөс шалтгаалан ИТХ-ын Тэргүүлэгчгүй болж зөвлөлийг шинээр байгуулан төлөөлөгчийн ёсзүйн дүрэм, хуралдааны дэгийг шинэчлэн батлав.

ИТХ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Засаг даргын 2022 оны нийгэм эдийн засгийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн батлав. Мөн  2021 оны мал тооллогын үйл ажиллагааны зохион байгуулалт, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн үед иргэдээс хураасан хурааамжийн зарцуулалтын тайлан, Шүлхий өвчний цаг үеийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл, Сумын ГХУСАЗСЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, Ковид цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны тайланг сонсож зөвлөмж чиглэл өгөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%