Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Ажил хөдөлмөрийн аваргууд шагналаа гардлаа.

2022-02-01

Үхэр жилийн босгон дээр сумын ажил хөдөлмөрийн аваргууд шагналаа гардлаа. Тухайлбал Улсын аварга малчнаар 1-р багийн малчин Р.Цогтцэмбэл, “Аймгийн хошой аварга малчин” шагналаар 3-р багийн малчин Б.Зоригтбаатар, 6-р багийн малчин Ж.Баярдалай, “Аймгийн аварга малчин” шагналаар 1-р багийн малчин Д.Сүрмандах, 2-р багийн малчин Б.Баянмөнх, 3-р багийн малчин З.Хүрэлбаатар, 6-р багийн малчин Ц.Лхагвадорж, 4-р багийн малчин Н.Лхагважав, “Аймгийн аварга саальчин” шагналаар 4-р багийн малчин М.Хонгор, “Аймгийн алдарт уяач”  шагналаар 6-р багийн уяач Ц.Баясгалан, “Сумын аварга малчин” шагналаар 1-р багийн малчин Б.Эрдэнэдаваа, 2-р багийн малчин Ж.Галбадрах, Ө.Гансүх, Ө.Дондовдорж, 3-р багийн малчин Х.Нямдэлгэр, Д.Гэрлээ, Н.Мөнх-Эрдэнэ, 4-р багийн малчин Б.Галиндэв, Г.Мөнх-Эрдэнэ, 5-р багийн малчин Д.Бямбажав, 6-р багийн малчин БШ.Мөнх-Эрдэнэ, Д.Лхагвасүрэн, “Сумын Тэргүүний ахмад малчин” шагналаар 1-р багийн малчин С.Дорлигням, М.Лхагвацэнгэл, 4-р багийн малчин Г.Батсуурь, Г.Эрдэнэбилэг, Н.Мөнхбаяр, 6-р багийн малчин Б.Должинсүрэн, “Сумын шилдэг залуу малчин” шагналаар 5-р багийн залуу малчин М.Гантулга, “Сумын аварга саальчин” шагналаар 3-р багийн саальчин А.Жижигтуяа, “Сумын Тэргүүний мэргэжилтэн” шагналаар ЗДТГ-ын улсын бүртгэгч А.Батцэнгэл, ЭМТ-ийн мэргэжилтэн С.Мягмарсүрэн, “Сумын Шилдэг багш” шагналаар ЕБС-ийн багш Л.Ишдорж, “Сумын шилдэг тамирчин” шагналаар СӨБ-ийн багш М.Хэнчбиш, “Сумын алдарт уяач” шагналаар Д.Отгонбямба, “Сумын шилдэг сурагч” шагналаар Н.Очирсүрэн, Б.Мичидмаа, А.Пунцагноров, Б.Ням-Очир, “Шилдэг төрийн бус байгууллага” шагналаар  сумын ахмадын холбоо тус тус шалгарч шагналаа гардлаа. Мөн сумын ИТХ-аас жил бүр Тэргүүний малчин эмэгтэй шагналыг олгодог уламжлалтай. Энэхүү шагналаар 1-р багийн малчин Ч.Дарьсүрэн, 2-р багийн малчин Н.Өлзий, 3-р багийн малчин Д.Нансалмаа, 4-р багийн малчин Д.Хүрэлчулуун, 5-р багийн малчин М.Хишигбаяр, 6-р багийн малчин Б.Нарангэрэл нар шагнагдлаа.

Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,  АИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Сумын ИТХ-ын дарга С.Аюушжав, Сумын Засаг дарга Б.Гантулга  нар гардуулж, баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%