Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

2022-04-04

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Энэ удаагийн хуралдаанаар

  1. Зөвлөлийн ажиллах журам
  2. Зөвлөлийн хуралдааны дэг
  3. ХАА-н тасгийн мэдээлэл
  4. Хоршоо хөгжүүлэх сангийн тухай
  5. Ойн ажлын явц /ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн Ойн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын хэрэгжилтийн явц/
  6. Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны явц гүйцэтгэл
  7. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, сумын Засаг даргад 9 багц асуудлаар зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Тэмдэглэлээр өгсөн зөвлөмж чиглэлийн биелэлтийг дараагийн зөвлөлийн хуралдаан, ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Дашрамд дурдахад ИТХ-ын Зөвлөл нь 5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба 2022 оны ээлжит 7 дугаар хжралдаанаас Зөвлөлийн даргаар ИТХ-ынг дарга С.Аюушжав, гишүүдээр төлөөлөгч И.Бадраа, Б.Жаргалсайхан, Д.Батсайхан, К.Намхайжамц нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%